Процесс Бүүткэмп
Процесс бүүткэмп гэж юу вэ?
-
Воркшоп, дадлага, сургалт, шинжилгээ, зөвлөгөөгөөр бодит гарцыг бий болгох 3.5 өдрийн үйл ажиллагаа юм.
-
Процесс бүүткэмпийг байгууллага дээрээ авах нь тохиромжтой. Учир нь процессыг дагах, процессын зураг авалт ажлын байранд хийгдэх юм. Байгууллагын үйл ажиллагаа, дэд бүтцийн онцлогоос хамааран орчноосоо гарч өөр байршилд явуулж болно.
-
Бүүткэмпийн захиалгыг өгөхдөө байгууллага энгийн эсвэл ачаалал багатай үедээ оролцогчид ажлын 3.5 өдөр бүтэн цагаа зарцуулах ёстойг бодож өдрөө сонгоорой.
Яагаад процесс бүүткэмп гэж?
-
Байгууллага өдөр тутмын үйл ажиллагаагаа жигдрүүлэх, хэрэглэгчиддээ үнэ цэнийг хүргэхийн тулд ажиллаж байдаг. Гэвч менежментийн чадавх, байгууллагын бүтэц, ажиллах хүчний тогтворгүй байдал зэрэг нь үйл ажиллагааг комплекс болгож, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг олж харж, бизнесийн гарцаа сайжруулахад сорилт болдог.
-
Нэн тэргүүнд гол процессоо барин авч, хэрэгжүүлэх арга замаа оновчлон тогтоох нь бизнест ба ажилтнуудад олон талын үр өгөөжийг авчирдаг.
-
Бүүткэмп гэдэг нь өгөгдсөн хугацаанд процессоо тодорхойлж, шинжилж, ажлын алхмуудыг шаардлагын хэрээр стандартчилж, процедур бий болгоход Зөвлөх-тэй хамт төвлөрөн ажиллах юм.
Процесс бүүткэмпийн үр өгөөж?
-
Байгууллага багаараа 3.5 өдрийн турш процессын мэргэжилтэнтэй хамтран нэг гол процессоо сонгон авч зураглалыг гаргаж, шинжилгээ хийж, процессын шалгуур үзүүлэлтээ тогтоож, сайжруулах боломжийг эрэлхийлж, тухайн процессыг удирдах оновчтой аргаа тогтооно.
-
Процессын шинжилгээгээр процессын эзэн, шийдвэр гаргалт, дамжуулалт, түүнд оролцож буй коммуникац, ажил, ажилбаруудыг хэрхэн гүйцэтгэж буй байдал зэргийг авч үзнэ.
-
Ингэж ажилласнаар байгууллага процессын одоогийн байдлаа тодорхойлоод сайжруулалт хийнэ.
-
Багийн гишүүд процессоо удирдах, шинжилгээний чадвар, туршлагатай болно. Энэ загвар ба дадлагаар дараа дараагийн процессын шинжилгээг багаараа хийх чадавх, мэдлэг бүрэлдэнэ.
Агуулга, хүргэх түүлс
-
Процессын урсгал диаграм, процессын зураглал
-
High level mapping
-
Swimlane mapping
-
As-is mapping
-
Процессын зураг авалт
-
Процессын нөөцийг тогтоох
-
Процессын оролт, гаралтыг тогтоох
-
Процессын шинжилгээний түлүүр техник
-
Коммуникацын матриц
-
SIPOC матрицХэрэглэгчийн дуу хоолой
-
Хөрвүүлгийн матриц
-
Модны диаграм
-
Кано анализ
-
Оперэшнд хаягдал (Lean wastes)
-
Эрсдэлд суурилсан сэтгэлгээ
-
Баримт бичгийн түвшин
-
Процедур, журам, заавар боловсруулах арга зүй
-
Яст мэлхийн диаграм
-
Муу чанарын зардал
-
Асуудал шийдвэрлэлтийн загвао
-
Асуудалд Лийн зарчмаар хандах
-
Шийдвэр гаргалтын матриц
-
Санааг эрэмбэлэх тоон аргууд
-
6 асуултын техник
-
Шалтгаан үр дагаврын диаграм
-
Алдааны үр дагаврын шинжилгээ
-
Асуудлын канвас